NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL EYE

Нүдний мэс заслын дараа анхаарах зүйлс

01

Нүүр угаах, нүүр будах

Мэс заслын маргааш өдрөөс үсээ угаах шүршүүрт орох боломжтой хэдий ч шарханд ус хүрэхээс болгоомжлох хэрэгтэй. Нүдээ чангалах тохиолдолд цус гарах магадлалтай.

Ил оёдолгүй бол 2-3 хоногийн дараагаас нүүрээ угааж болно. Ил оёдолтой бол оёдол авахуулах хүртэл оёдолд ус хүргэх хориотой.

※Нүдний будаг болон линз 4 долоо хоногийн дараагаас хэрэглэх боломжтой.

02

Үзлэг

Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт(нүдний цагаан дээр бэлцийж харагдах) болон цус хуралт үүсч болно. Энэ нь 2-4 долоо хоногийн дараа аяндаа арилах ба хэвийн үзэгдэл юм.

Мөн түр хугацаагаар нулимс, нуух их гарах тохиолдол байдаг нь аажмаар хэвэндээ орно. Зүсэлт хийсэн хэсэгт цагаан батга үүсэх боломжтой ба энэ нь хугацаа өнгөрөхөөр аяндаа арилдаг.

※ Хэрвээ 3 сар өнгөрсөн ч арилахгүй байвал эмнэлэгтээ хандаад авахуулах боломжтой.

03

Хаван буулгах арчилгаа

Мэс заслын дараах 3-6 сарын хугацаанд хаван бага багаар бууна. Мэс заслын дараа эхний 2-3 хоногт хаван болон хөхрөлт ихэсдэг үе.

Хавангийн хувьд хоёр тал нь ялгаатай хавдах юм уу ялгаатай хурдаар буух боломжтой байдаг. Хавангаас үүдэлтэй тэгш бус байдал нь хаван бүрэн буусны дараа бүрэн арилна.

Мэс заслын дараа нүүр хавдах 3 өдөрт хүйтэн жин тавьж өгөх ньцус алдалт зогсоож, хавдалт багасгана. Дараагийн 4 дэх хоногоос бүлээн жин тавих нь хавдар, хөхрөлт багасгаж өгнө.

04

Шархны арчилгаа

Шархны тосоо өдрийн 3 удаа цэвэрхэн хөвөнтэй модоор шархны хэсэгтээ нимгэн түрхэж өгнө. Тосоо шархаа эдгэх хүртэл 1-2 долоо хоног хэрэглэнэ.

Нүдний дусаагуур жороор авсан тохиолдолд мөн л өдрийн 3 удаа хуурайшихаас сэргийлэн хэрэглэж өгнө. Мэс заслаас 5-7 хоногийн дараа ил оёдол авна.

05

Унтах байрлал

Эхний долоо хоногийн турш толгойгоо цээжнээсээ өндөр байрлалд унтвал нүүрний хаван хурдан буухад тустай. Хажуу талаараа хэвтэх юмуу доошоо харахаас илүү эгц дээш харж унтах хэрэгтэй.

06

Архи, тамхины хэрэглээ

Архи, тамхины хэрэглээ нь цус алдалт, шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.

07

Дасгал хөдөлгөөн

Алхах зэргээр хөнгөн хөдөлгөөн хаван буулгахад тустай ч ачаалалтай хүнд дасгал хөдөлгөөн нэг сарын хугацаанд хориглох нь зүйтэй. Мөн халуун саунд нэг сар орохгүй байх хэрэгтэй.

Давтан мэс засал байх тохиолдолд хавдалт бүрэн буух хугацаа илүү удаан байх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт